Sunday, August 14, 2011

ЭЭЖ ХАД, МАНЗУШИР ХИЙД аялал

ЭЭЖ ХАД, МАНЗУШИРИЙН ХИЙД АЯЛАЛ
1862 оны Хар барс жил Галдан бошгот Түй, Шаргалжуутын голыг уруудан буцаж явахдаа их цэрэгтэйгээ буудаллан хоноглох шөнө ээжийгээ зүүдэлжээ. Галдан бошгот энэ газар 3000 түмэн цэргээр хүрээлүүлэн Хараа ихт хар туг залан Төр тогтохын бэлэг буйзаа гэж бэлэгдээд 8 шилдэг харваачаар сонгон харвуулахад харвасан сум нь цөм нэг тусгалд тусч байсан гэнэ. Тэгээд тэр газрыг хүндэтгэн эмэгтэй хүний төрх хэлбэрийн хөшөө босгосон домогтой ажээ.
Үүнээс хойш нутгийн ардууд төдийгүй хол газраас энэ хөшөөг зорин очиж "Ээж" хэмээн хүндэтгэн залбирч, ажил үйлсээ даатган гуйж, мөргөж ирсэн “ЭЭЖ ХАД”-нд очиж мөргөх аялал зохион байгуулж байна.

МАРШРУТ:
УЛААНБААТАР-ЭЭЖ ХАД-МАНЗУШИРИЙН ХИЙД-УЛААНБААТАР

ХЭЗЭЭ: ХЭЗЭЭ: 2011.08.27-ны БЯМБА гараг 8:30, НЯМ-гараг 13:00

ТАкс:18.000₮ ХААН банк 5007274479 хүлээн авагч Б.Норовсүрэн /тээврийн зардал, хорхогны үнэ багтсан болно./

АНХААРАХ ЗҮЙЛ
·         ӨРГӨЛӨГ: Гэрээсээ бэлдсэн цайныхаа дээжийг өргөн, ээждээ зориулан бэлдсэн жижиг тавгийн идээгээ засаж, арц хүж уугиулах  тохиромжтой. Монголчууд ээжтэйгээ архи барьж золгодоггүй тул АРХИ ӨРГӨХГҮЙ. Гашилж муудаад ойр орчмоо бохирдуулж ялаа батгана цуглуулах тул сүү өргөхгүй, цагаан идээгээр тавгаа засахгүй байх нь зохимжтой.
·         АЯЛАЛЫН ЗАМЫН ХҮНС: Гэр гэрээсээ өөрсдийн идэх дуртай 2-р хоол бэлдэн, халуун цай, цэвэр ус, ууж, идэх дуртай бусад бэлэн бүтээгдэхүүн, хүнсний зүйлээ авч явна.
·         МАНЗУШИР ХИЙД-ийн бэлд хонох тул  майхан болон бусад аяллын хэрэгслэлүүдээ сайтар бэлтгэнэ.
·         ХОГ ХАЯХ, ГАЛ АЛДАХГҮЙ БАЙХАД АЯЛАЛД ОРОЛЦОГЧ БҮР АНХААРНА
·         Хүний тоо хязгаартай 22-26-н хүний бүрэлдэхүүнтэй явна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбооны  “GREENZONE клуб

Холбоо барих:
http://biznetwork.mn/ сайтын  GREENZONE” бүлэг
Лавлах утас: 96500250 

No comments: